БИДНИЙ ТУХАЙ

Монголын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн төв нь сэтгүүлзүйн итгэл үнэмшил, сэтгүүлчдийн мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлэх хүсэл эрмэлзлээр нэгдсэн сэтгүүлч, багш, судлаач, иргэний нийгмийн идэвхтнүүдийн ашгийн бус санаачилга юм.

Төвийн зорилго нь Монголд эрэн сурвалжлах сэтгүүлзүйг мэргэжлийн түвшинд хөгжүүлэх, олон улсын шилдэг туршлага, эрэн сурвалжлах арга техникийг сурталчлан таниулах, Монголын сэтгүүлчид дэлхийн шилдэг бүтээл, ажлын туршлагаас суралцах боломжийг дээшлүүлэх, эрэн сурвалжлах бүтээлийг дэмжих, мэргэжлийн түвшинд эрэн сурвалжилсан бүтээлийг түгээх хараат бус сувгийг бий болгох явдал юм.

Эрэн сурвалжах сэтгүүлчдийн санаачилгыг Дойче Велле Академи дэмжиж, ХБНГУ-ын Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны яамны санхүүжилтээр энэхүү Төвийн цахим хуудсыг  бий болгов.

Close